Хөвсгөл аймгийн зарим сумдад хамгийн дулаан өдөр өчигдөр тохиожээ
Баруун аймгуудын болон Хөвсгөл аймгийн зарим сумдад сүүлийн 60 жилд ажиглагдаагүй хамгийн дулаан өдөр тохиосон талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тодруулбал, Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдад өчигдөр өдөр хоногийн хамгийн их температурын үнэмлэхүй их утга эвдэгдсэн байна. Энэ нь сүүлийн 60 жилд огт тохиогоогүй үзэгдэл байсан гэнэ.