Бие даалтын 7 хоногоор багш нарт цалин олгохгүй

10-р сарын 25, 2024 - 11:12
2 сарын өмнө
 0  19
Бие даалтын 7 хоногоор багш нарт цалин олгохгүй

Ерөнхий боловсролын сургуулиудыг 2024-2025 оны хичээлийн жилд гурван улиралтай хичээллэх хуваарь гаргаснаар өнгөрсөн жилүүдийнх шиг арваннэгдүгээр сард амрахгүй, харин арванхоёроос нэгдүгээр сард нэгдүгээр улирлын амралт тохиож, урт хугацаанд амрахаар шийдвэрлэсэн билээ. 


Хичээлийн жилийг гурван улиралтай болгосонтой холбоотойгоор хичээлийн жилийн нэг болон хоёрдугаар улиралд "Бие даалтын 7 хоног"-ийг шинээр зарласан ба энэ хичээлийн жилийн "Бие даалтын 7 хоног" аравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэх гэж байна. 

Бие даалтын долоо хоногт танхимаар хичээллэхгүй бөгөөд музей, үзвэр, спорт, урлагийн зэрэг чөлөөт арга хэмжээг сургуулиуд өөрсдөө сонгон зохион байгуулах ба энэ хугацаанд багш нарт цалин тооцохгүй байх чиглэл иржээ.


Ингэснээр багш нарын цалин аравдугаар сард гурван долоо хоногоор тооцогдож, бие даалтын долоо хоногт сурагчдын бие даалтын ажилд анхаарал тавьж ажиллах ажээ. Энэхүү шийдвэр багш нарын зүгээс эсэргүүцэлтэй тулгарч, бухимдал ихээр үүсгээд байна.

Share:
19

like

dislike

love

funny

angry

sad

wow