Хойд Солонгост өмнөдийн цуврал үзсэн хэргээр сурагчдад 12 жилийн турш хүнд хөдөлмөр эрхлүүлэх ял оноожээ

1-р сарын 19, 2024 - 10:28
11 сарын өмнө
 0  185
Хойд Солонгост өмнөдийн цуврал үзсэн хэргээр сурагчдад 12 жилийн турш хүнд хөдөлмөр эрхлүүлэх  ял оноожээ

Өмнөд Солонгосын цуврал үзсэн гэх хэргээр Хойд Солонгосын сурагчдыг 12 жилийн турш хүнд хөдөлмөр эрхлүүлэх ялаар шийтгэсэн байна. ВВС-ийн ил болгосон 2022 оны бичлэгт 16 насны хоёр хүүхдийг сургуулийн зааланд, олон сурагчийн өмнө гавлаж буйг дүрсэлжээ. Хойд Солонгост өмнөдийн соёл урлаг тэр дундаа солонгос цувралыг хориглодог.  Зөрчвөл ял шийтгэл хүлээх эрсдэлтэй ч үзэх сонирхолтой олон хүн байдаг гэнэ. Дээрх бичлэгийг Хойд Солонгосоос дөрөвсөн хүмүүстэй ажилладаг нэгэн судалгааны байгууллага ВВС агентлагт өгсөн аж.

Бичлэгийг Хойд Солонгосын иргэдэд өмнөдийн цуврал үзэхгүй байхыг сануулах зорилготойгоор түгээсэн байх магадлалтай юм байна. Учир нь бичлэгт "Тэд ердөө 16 настай ч өөрсдийн ирээдүйг үгүй хийлээ" гэх мэтээр хүүхдүүдийг буруутгаж байгаа нь ч бичигднг үлджээ. 

Share:
185

like

dislike

love

funny

angry

sad

wow