Өмхий махаар хоол хийсэн цэцэрлэгийн эрхлэгч, тогооч, нярав нарыг өчигдөр ажлаас нь чөлөөлжээ
Сонгинохайрхан дүүргийн 192 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрсэн байна. Иймд эцэг эхчүүдийг нягтлахад муудсан махаар хоол хийж өгсөн аж.
Энэ дагуу эцэг эхчүүд гомдол гаргасан байна. Мэдээллийн дагуу албаныхан шалгалт хийж, долоо хоног муудсан махаар хүүхдүүдэд хоол хийж өгсөн нь тогтоогджээ. Харин 192 дугаар цэцэрлэгийн эрхлэгч болон тогооч, няравыг ажлаас нь чөлөөлжээ. Боловсролын яам болон нийслэлийн Боловсролын газрын холбогдох мэргэжилтнүүд өнөөдөр цэцэрлэгт бүрэн шалгалтыг хийж байна. Гал тогоонд хийсэн хоолноос дээж авч, шинжилгээ хийлгэхээр өгсөн байна.