Нүүрсний асуудлыг хянах шинэ ажлын хэсэг өнөөдөр анхны хурлаа хийнэ

8-р сарын 29, 2023 - 11:29
1 жил өмнө
 0  15
Нүүрсний асуудлыг хянах шинэ ажлын хэсэг өнөөдөр анхны хурлаа хийнэ

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн зургаадугаар сард “Нүүрсний хулгайн” асуудлыг хянан шалгах ажлыг дахин зохион байгуулах ажлыг хэсэг байгуулсан тухайгаа мэдээлж байв. Улмаар ажлын хэсгийн даргаар Х.Нямбаатарыг томилсон бөгөөд ХЗБХ-ны дарга Б.Энхбаяр, ТБХ-ны дарга Г.Тэмүүлэн, өмнөх түр хорооны дарга Г.Ганболд, ХҮН намын дарга Т.Доржханд, С.Ганбаатар нар ажлын хэсэгт багтжээ.

Тус ажлын хэсэг өнөөдөр 11.00 цагт анхны хуралдаанаа хийхээр болжээ. Улмаар төлөвлөгөөгөө гаргаж, шинжээчээ томилох шалгуур үзүүлэлтээ гаргах юм. Түүнчлэн Нүүрсний сонсгол зохион байгуулах товоо тогтоох төлөвтэй байгаа юм. 

Share:
15

like

dislike

love

funny

angry

sad

wow