Насанд хүрээгүй, жолоодох эрхийн А ангиллын үнэмлэхгүй хүн суррон унавал түр саатуулна
Авто тээврийн үндэсний төв, Хууль зүй дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий Газар, Зам тээвэр хөгжлийн яамны Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын албанаас хуралдаж, доорх шийдвэрийг гарсан билээ.
Тухайлбал сурроныг улсын хилээр орж ирэхэд бүртгэлжүүлэх, улсын дугаар олгох, үзлэг оношилгоонд хамрагдуулахаар болсон. Цагдаагийн байгууллагаас 18 нас хүрсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн А ангиллын үнэмлэхтэй хүн суррон унахыг шаардана.18 нас хүрээгүй, жолоодох эрхийн А ангиллын үнэмлэхгүй хүн суррон унавал түр саатуулна, торгоно.
Одоогоор ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд зөвлөмж, эцэг эхэд нь заавар өгөх гэх мэт нөлөөллийн арга хэмжээ явагдаж байна. Үүний дараа бага насны хүүхэд суррон унаад явж байвал цагдаагийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу түр саатуулах, торгох арга хэмжээ авна.
Нөлөөллийн арга хэмжээ нэг сарын хугацаанд явагдаж дуусна. Ихэвчлэн сургуулийн насны хүүхдүүд суррон унаж байгаа учраас мэдлэг мэдээллээр хангаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг эцэг эхчүүдэд анхааруулж байна.