Ногоон автобусны хэргээр дөрвөн хүнийг цагдан хорьжээ
Манай захиалагчдын жагсаалтад нэгдээрэй, хамгийн сүүлийн үеийн мэдээ, шинэчлэлт, тусгай саналуудыг шууд ирсэн имэйл хайрцагтаа аваарай
Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд “Daewoo” компаниас нийлүүлэгдэж байгаа автобуснуудтай холбоотой олон асуудал нийгэмд эргэлзээ төрүүлсэн нийтийн тээвэртэй холбоотой асуудалд АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, техникийн шинжээч томилон шуурхай шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Шалгалтын хүрээнд "Тэнүүн огоо" ХХК-ийн ерөнхий захирал Аюушийн Ганхуягийн гэр, албан өрөөнд өнгөрсөн шөнө нэгжлэг хийсэн. Улмаар хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулахаар болсон байна. А.Ганхуягтай хамт тус компанийн гүйцэтгэх захирал, Монгол Улсын зөвлөх инженер Жамсрангийн Эрдэнэбат, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар (НХААГ)-ын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, НХААГ-ын төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ш.Баярсүх зэрэг хүмүүсийг саатуулсан байна.
4-р сарын 30, 2026 546
5-р сарын 1, 2026 500
3-р сарын 16, 2025 258
3-р сарын 13, 2025 325
3-р сарын 13, 2025 242
3-р сарын 12, 2025 153
3-р сарын 11, 2025 917
Нийт санал: 64
ЗөвНийт санал: 75
Тийм