Яруу найрагч Ц.Хуланд 8.1 жилийн хорих ял оноолоо
Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд Яруу найрагч Ц.Хулангийн шүүх хурал болж 9.7 жилийн хорих ял оноосныг бууруулж, 8.1 жил болголоо. Харин Б.Отгонбаатарыг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.
Яруу найрагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болсон. Тус шүүх хуралдааныг прокурор Г.Цогтгэрэл, шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал, Ц.Оюунбаатар, Ж.Батхуяг, шүүгдэгч Б.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Ц.Одмаа, Д.Дүгэржав нарыг оролцуулан, хаалттай хянан хэлэлцэж байна.
Өмнө нь хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнгөрсөн аравдугаар сарын 10-нд болсон. Шүүх хуралдаанд Ц.Хулан, Б.Отгонбаатар нар өөрийн биеэр оролцож, Ц. Хулан болон түүний өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүх хуралдааныг дахин хойшлуулж байв.