Б.Махбалыг сулласан шүүгчийн захирамжийг эсэргүүцсэн прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх шүүх хурал болно

10-р сарын 26, 2023 - 10:05
1 жил өмнө
 0  60
Б.Махбалыг сулласан шүүгчийн захирамжийг эсэргүүцсэн прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх  шүүх хурал  болно

Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн амь насыг ажлын байран дээр нь хөнөөсөн хэргээр 11 жилийн хорих ял сонссон Б.Махбалдыг сулласан шүүгчийн захирамжийг эсэргүүцсэн прокурорын эсэргүүцлийг Давж заалдах шатны шүүх өнөөдөр хэлэлцэх аж.

 Б.Махбалыг суллах шүүгчийн захирамж өнгөрсөн есдүгээр сарын 13-ны өдөр гарсан бөгөөд түүнийг есдүгээр сарын 27-ны өдөр Хорих ангиас сулласан байдаг. Тэгвэл хүн амины хэргээр ял эдэлж байсан Б.Махбалыг хугацаанаас нь өмнө суллах шийдвэр гаргасан Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг прокурор эсэргүүцэж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хандсан юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэлэлцэх хурал өнөөдөр болохоор товлогдсон юм. Өөрөөр хэлбэл хүн амины хэргээр ял эдэлж байгаад хугацаанаасаа өмнө суллагдсан Б.Махбалыг үргэлжлүүлэн хорих эсэхийг маргааш шийдэх юм.  

Share:
60

like

dislike

love

funny

angry

sad

wow