Нобелийн шагналт Н.Мохаммади өлсгөлөн зарласан байна
Шоронд хоригдож буй Ираны хүний эрхийн төлөө тэмцэгч Наргес Мохаммади Нобелийн Энх тайвны шагналтан болсон.“Иран дахь эмэгтэйчүүдийн дарангуйллын эсрэг тэмцсэнийх нь төлөө” Н.Мохаммадид Энх тайвны шагнал олгосон билээ. Тэрбээр шоронд өлсгөлөн зарласан байна. 51 настай тэрбээр Иран улс өөрт нь болон бусад хоригдлуудад эмнэлгийн тусламж үзүүлэхээс татгалзаж байгааг, мөн заавал хижаб өмсөхийг шаардсан хуулийг эсэргүүцэн ийн өлсгөлөн зарлаж эхэлсэн аж.