Нийтийн тээврийн автобусны чиглэлд маргааш орох өөрчлөлтүүд
Ард Аюушийн өргөн чөлөөний авто замыг хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийхтэй холбоотойгоор 2024 оны есдүгээр сарын 13-ны 00:00 цагаас 2024 оны есдүгээр сарын 16-ны 05:00 цаг хүртэл хааж байгаа тул тус замаар зорчдог нийтийн тээврийн 11 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар болжээ.
Тодруулбал баруун талын зорчих хэсгийг есдүгээр сарын 13-ны 00:00 цагаас есдүгээр сарын 14-ний 23:00 цагийн хооронд, зүүн талын зорчих хэсгийг есдүгээр сарын 14-ний 23:00 цагаас есдүгээр сарын 16-ны 05:00 цаг хүртэл тус тус хэсэгчлэн хаах тул нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ гэж Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ. Үүнд:
Ч:18а "3,4-р хороолол – 6-р бичил хороолол - Ард кино театр – ТЭЦ 3 /баруун тойрог/"
Ч:18б "3,4-р хороолол – 6-р бичил хороолол - ТЭЦ 3 – Цэцэг төв /зүүн тойрог/"
Ч:20а Баянхошуу – 3,4-р хороолол – Өнөр хороолол /араар/ - Геологийн төв лаборатори
Ч:20б Баянхошуу – Геологийн төв лаборатори – Өнөр хороолол – 3,4-р хороолол
Ч:38 "ХМК – Саппоро – 3,4-р хороолол – Хайлааст"
М:4 Цамбагарав-Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шархад
Ч:4 "5 шар - 3,4-р хороолол - Сансарын тойрог"
Ч:73 "Зунжин худалдааны төв - ТЭЦ 4"
Ч:42 "Сүлжмэл – Нарны гүүр – Зайсан"
Ч:49 "1-р хороолол – Модны 2 – МУИС – Дүнжингарав худалдааны төв"
Ч:76 "Архивын ерөнхий газар-Яармагийн гүүр-3,4-р хороолол"
Ч:20А-Z “Баянхошуу-3,4 хороолол-Өнөр хороолол-/араар/ Геологийн төв лаборатори-МҮИС”
Ч:20Б-Z “Баянхошуу-Геологийн төв лаборатори-3,4 хороолол- МҮИС”
Ч:41Z “Баруун салаа-Жанцан дэлгүүр”
Ч:41-Z “Халдварт-МҮИС”
Ч:43Z “Баянхошуу-Ард кинотеатр-Бөмбөгөр худалдааны төв”
Ч:54Z “Яармаг-10 хороолол-3,4 хороолол-МҮИС”
Ч:48Z "Зүүн салаа-Чингэлтэй дүүрэг-МУБИС"
Ч:48А-Z Зүүн салаа-Шинэ зам-Чингэлтэй дүүрэг-МУБИС