Хутга барьж танхайрсан иргэнийг 14 хоног баривчилна

7-р сарын 4, 2023 - 15:31
1 жил өмнө
 0  10
Хутга барьж танхайрсан иргэнийг 14 хоног баривчилна

Хутга барьж танхайрсан иргэнийг 14 хоног баривчлах шийдвэр гарчээ. Тодруулбал Цагдаагийн байгууллагаас Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Москва их дэлгүүрийн хажууд 2023 оны зургаадугаар сарын 27-ны өдөр “Машин ачилтын компанийн хүн хутга гаргаад нэг залуу руу дайраад байна” гэх гомдол, мэдээлэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. 

 Долдугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зөрчлийн холбогдогч “Ц”-д 14 хоног баривчлах, 30 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэвэр гаргаж шийдвэрлэжээ.

Share:
10

like

dislike

love

funny

angry

sad

wow