Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарыг Х.Нямбаатараар солино

5-р сарын 15, 2024 - 17:44
7 сарын өмнө
 0  42
Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарыг Х.Нямбаатараар солино

Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр ажлаа өгөх хүсэлтээ өгсөн байна. Тиймээс нийслэлийн МАН-ын Бага хурал Бямба гаригт хуралдаж, түүнийг чөлөөлж, оронд нь Хотын дарга Х.Нямбаатарыг томилохоор тохирсон гэдэг.


Энэ яриа ногоон автобусны хэрэг дэгдэж Хотын захирагч байсан Д.Сумъяабазар Засаг даргын суудлаасаа огцроход энэ яриа гарч байсан бөгөөд  тухайн үед Нийслэлийн МАН-ын даргынх нь албан тушаалыг авч төвдөөгүй гэсэн яриа гарч байсан.  Мэдээж нэгэнт Засаг даргын албан тушаалыг өгсөн юм чинь Нийслэлийн МАН-ын даргын суудлыг өгөх нь тодорхой байв. МАН-ын удирдлагууд  харин шууд Д.Сумъяабазараас бүгдийг нэг дор аваад явах вэ. "Хэсэгтэй байж л байг.Энэ бол цаг хугацааны асуудал" хэмээн үзсэн байна. Ингээд сонгууль дөхөхөөр мэдээж хүч нэгтгэхэд дарга нь тодорхой байх нь зүй ёсны асуудал болж хувирч байгаа аж.  


ЖИЧ: Хотын даргаар ажиллаж байсан С.Батболдоос 2018 оны есдүгээр сард Д.Сумъяабазар нийслэлийн намын хорооны даргын суудлыг авч байв. Үүний дараа буюу өнгөрсөн 2022 оны нэгдүгээр сард Д.Сумъяабазар нийслэлийн МАН-ын хорооны даргаар улиран сонгогдож байсан бөгөөд ийнхүү тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болсон байна.

Share:
42

like

dislike

love

funny

angry

sad

wow