Н.Алтанхуяг: 200 гаруй тэрбум төгрөгөөр УИХ-ын гишүүдийг авлигадах гэсэн асуудлыг Б.Жавхлан зогсоомоор байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Улсын төсвийг хэлэлцэж эхлэхэд энэ төсвөө буцааж татаж аваад алдагдалгүй батлах хэрэгтэй. УИХ-ын гишүүдийг 3 орчим тэрбум төгрөг тавьж хахуульдах гэж байна. 76-г гурваар үржүүлэхэд 200 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. УИХ-ын гишүүдийг авлигадах гэсэн асуудлыг Б.Жавхлан зогсоомоор байна. Ямар ч үнээр улсын төсвийг батлах гэж байна. Улсын төсвийн талаар УИХ-д асуулга тавьж, олон нийтэд мэдээлэл хийх хэрэгтэй. 2022 оны байдлаар улсын гадаад өр 33.8 тэрбум доллар байна. Энэ Сангийн яамны өөрсдийнх нь гаргасан тайлан. 2022 онд Аудит өр нэмэгдээд байна гэдгийг дүгнэчихсэн. Дэлхийн банкны тайланд Засгийн газар өндөр хэвээр байна, Төсвийн зардал өндөр, тогтворгүй байна, хөрөнгө оруулалтын үр ашиг тааруу байна гэсэн байна. Элс хайрга нийлүүлж байсан нэртэй юм бариад байхаар хөрөнгө оруулалтын үр ашиг тааруу гэж гарч байна. Б.Жавхлан Ч.Хүрэлбаатар та хоёр нийлээд хэдэн троллд мөнгө тараагаад ажиллуулж байна. Энэ бол түр зуурын юм шүү. Яаж мөнгө цавчих тухай л яриад байх юм. Нэг өдөр гэмт хэрэгтэн болно шүү.