Т.Аюурсайхан: Нүүрсний мөнгөөр би юу ч бариулаагүй, өөрийн хөдөлмөрөөр босгосон зүйл бол бий

9-р сарын 12, 2023 - 11:23
1 жил өмнө
 0  52
Т.Аюурсайхан: Нүүрсний мөнгөөр  би юу ч бариулаагүй, өөрийн хөдөлмөрөөр босгосон зүйл бол бий

Нүүрсний гэх хэрэгт холбогдсон 11 хүний эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болж байна. Шүүх хуралдааны завсарлагаар УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.  Тэрбээр хэлэхдээ "Нүүрсний гэх хэргийг шалгаад их олон сар өнгөрлөө. Удахгүй УИХ дээр нүүрсний хэрэгтэй холбоотой сонсгол болно. Үүгээр дамжуулж нүүрсний хэргийн талаар, ямар албан тушаалтнууд холбогдсон эсэх талаар мэдээлэл ил тод болох байх. Миний хувьд олон сарын турш хэрэгт холбогдсон мэтээр гүтгүүллээ.


 Надад нүүрстэй холбоотой ямар ч асуудал байхгүй

Эл хэрэгт холбогдуулан 11 хүнийг шалгаж байгаа. Эдгээр хүн тус бүрд тодорхой үндэслэлээр хууль хяналтын байгууллага хяналт, шалгалтын ажиллагаа явуулж байна. Урьдчилсан хэлэлцүүлэг тун удахгүй болно. Олон нийтэд мэдээллийг ил тод байлгах үүднээс шүүх хуралдааныг нээлттэй болгох хүсэлтийг миний зүгээс удаа дараа гаргасан. Цаашдаа ч энэ байр суурин дээрээ бат зогсоно. 

Түүнчлэн намайг хоёр зүйл ангиар яллагдагчаар татсан. Нэгдүгээрт зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, бусдыг элсүүлсэн гэх зүйл ангиар. Хоёрдугаарт үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудалтай холбоотой. Эхний үндэслэлийн тухайд хүний санаанд оромгүй, төсөөлөгдөмгүй асуудал. Шинэчлэлийн хороо нь 2016 оноос хойш үйл ажиллагаагаа явуулаагүй. Тэр хүртэл улс төрийн намыг шинэчлэх, өөрчлөх, ил тод үйл ажиллагааг нь хангах, улс төрийн нам дотор бугшсан тэр бүх асуудлын эсрэг л тэмцсээр ирсэн. Үндсэн хуульд зааснаар хүн эвлэлдэн нэгдэх эрхтэй. 

Мөн нийтийн албан тушаалтан, ялангуяа УИХ-ын гишүүн багахан эргэлзээ байхад шалгуулдаг байх хэрэгтэй. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудалд миний зүгээс хууль хяналтын байгууллагаар шалгуулахад татгалзах зүйлгүй. Үүнээс гадна надтай холбоотой авилга, албан тушаалын асуудал байгаа эсэхийг нэлээн хатуу чанга шалгалаа. Хэрэг удахгүй  шийдэгдэнэ гэдэгт миний зүгээс итгэлтэй байна. Мөн нэг зүйлийг тодотгоход морины жүчээг нүүрсний мөнгөөр биш би өөрийн хүч хөдөлмөрөөр барьсан" гэв. 

 

Share:
52

like

dislike

love

funny

angry

sad

wow