Нисэх болон Төмөр замын өртөө буудал орчимд бүлгийн эргүүл ажиллуулж эхэлжээ
Урин дулааны цаг ирсэнтэй холбоотойгоор гадаад улсын жуулчид манай улсад ихээр ирдэг. Тиймээс аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбоотойгоор Иргэний нисэх болон Төмөр замын өртөө буудал орчимд бүлгийн эргүүл ажиллуулж эхэлжээ. Гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд мэдээ мэдээлэл, зөвлөмж хүргэх, аюулгүй байдлыг хангаж хэв журам сахиулах зорилгоор ажиллуулж буй юм.
Тавдугаар сарын 12-16-ны хооронд нийслэлд гадаад улсын иргэдийн эд зүйлийг нь дээрэмдсэн гэх таван гэмт хэрэг гарсан. Тодруулбал,
Баянзүрх, Сүхбаатар, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт БНХАУ, БНСУ, Малайз улсын иргэдийн өмчлөх эрхэд халдаж, гар утас болон бэлэн мөнгийг дээрэмдэж хулгайлсан,
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн 37 настай Б-г үл таних хоёр этгээд хүч хэрэглэхээр заналхийлж, эд зүйлийг нь дээрэмдсэн хэрэг гарсан.