Нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсний улмаас таван хүн амиа алдаж, 114 хүн эмнэлэгт хэвтжээ
Японд холестерол бууруулах үйлчилгээтэй хэмээн сурталчилдаг эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний хэрэглэсний улмаас таван хүн амиа алдаж, 114 хүн эмнэлэгт хэвтсэн.
Бямба гарагт тус улсын эрүүл мэндийн яам, нийгмийн хамгааллын яамны төлөөлөгчид, орон нутгийн эрх баригчид уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн Кобаяаши Фармасютикал компанийн Осака хот дахь байрыг шалгажээ. Баасан гарагт Кобаяаши компани бүтээгдэхүүн нь ямар сөрөг нөлөө үзүүлдгийг тогтоож чадаагүй байгаагаа мэдэгдээд эрх баригчидтай нягт хамтран ажиллахаа амласан юм. Цусан дахь холестеролын хэмжээг бууруулдаг үйлчилгээтэй энэ бүтээгдэхүүний найрлагад улаан мөөгөнцрийн будаа буюу “бэни кожи” хэмээх бодис оролцдог юм байна.
Гэхдээ олон жилийн турш янз бүрийн бүтээгдэхүүний найрлагад “бэни кожи” ашиглагдаж ирснийг Кобаяаши мэдээлжээ.