Найман настай хүүг олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ

9-р сарын 8, 2023 - 07:13
1 жил өмнө
 0
Найман настай хүүг олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ
Хичээлийн завсарлагааны үеэр гарч яваад сураггүй алга болсон найман настай хүүхдийг эрэн сурвалжилж байсан билээ. Тэгвэл хүүг 2023 оны есдүгээр сарын 07-ны өдрийн 18 цаг 20 минутад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр таван шарын байруудын дунд хүүхдийн тоглоомын талбай орчим явж байхад нь олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 07-ны өдрийн 14 цаг 49 минутад Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Ерөнхий боловсролын 43 дугаар сургуулиас 8 настай, эрэгтэй “О” гэх хүүхэд хичээлийн завсарлагааны үеэр гарч яваад сураггүй алга болсон гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Баянгол дүүргийн цагдаагийн газраас одоогоор 50 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр оршин суух газраасаа сураггүй алга болсон хүүг эрэн сурвалжилж ийн олсон байна.
Share:
29

like

dislike

love

funny

angry

sad

wow