Таван суудлын автомашинд сууж явсан 8 иргэний амийг хилчид аварлаа
Дорнод аймгаас Халх гол сумын чиглэлд явсан автомашин сураггүй болжээ. Энэ мэдээллийн дагуу хилийн цэргийн 0306 дугаар ангийн салбараас дэслэгч А.Баасанбат ахлагчтай бүлэг хариуцсан хэсэгтээ эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулаж эхэлсэн байна. Улмаар 2024 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 14.50 цагт салбарын байрлалаас 45 км "Хашаатын цав" нэртэй газарт цасанд суусан 5 суудлын автомашин, 8 иргэнийг эсэн мэнд олж цаснаас татан гаргаж, иргэдийн амь насанд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийллээ.