Навальныйг ялтан солилцоонд хамруулахгүйн тулд алсан гэж мэдэгдлээ

2-р сарын 27, 2024 - 09:16
10 сарын өмнө
 1  19
Навальныйг ялтан солилцоонд хамруулахгүйн тулд алсан гэж  мэдэгдлээ

Германд хоригдож буй алуурчныг Алексей Навальныйгаар солилцох тохиролцоонд хүрэхийн өмнөхөн Оросын эрх баригчид түүний амь насанд хүрсэн гэж үзэж байгаагаа талийгаачийн хамтран зүтгэгчдийн нэг болох сэтгүүлч Мария Певчих өчигдөр мэдээлжээ.


Түүний хэлснээр Навальныйгаас гадна Оросын шоронд хоригдож буй АНУ-ын хоёр иргэнийг Германд бүх насаараа хоригдох ял эдэлж буй Вадим Красиковоор солилцох яриа хэлэлцээ явагдаж байсан гэнэ.Красиков нь Оросын Холбооны Аюулаас Хамгаалах Албаны ажилтан бөгөөд Чеченийн салан тусгаарлагчийн амийг Берлин хотод хөнөөх ажиллагааг гүйцэтгэж байжээ.

“Навальный хэдхэн өдрийн дотор суллагдах боломжтой болоод байсан.


Учир нь бид түүнийг солилцоонд хамруулахаар тохиролцсон байсан юм. Хоёрдугаар сарын 15-ны орой би солилцох яриа хэлэлцээ эцсийн шатандаа орсон тухай мэдээлэл авсан” гэж Певчих ярьсан байна.Алексей Навальныйг хорих ангиас шилжүүлжээ

Share:
19

like

dislike

love

funny

angry

sad

wow