Наадам болох тул тэтгэвэр, тэтгэмжийг долдугаар сард хоёр удаа олгоно
Долдугаар сард олгох нийгмийн халамжийн хуваарь гарсан байна. Үндэсний их баяр наадмын өдрүүд тохиож буйтай холбогдуулан, энэ сард хоёр удаа зарим тэтгэвэг, тэтгэмжийг олгохоор болжээ.
Тодруулбал,
- Нийгмийн халамжийн тэтгэвэр
- Асаргааны тэтгэмж
- Амжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж
- Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тус бүр долдугаар сарын 6 ба 20-ны өдрүүдэд хоёр удаа олгох юм байна.
Харин бусад тэтгэвэр, тэтгэмжийн хувьд долдугаар сарын 20-нд нэг удаа олгогдохоор тусжээ.