Бага насны хүүхдийг машин дотор үлдээхгүй байхыг анхааруулав

5-р сарын 7, 2024 - 13:21
8 сарын өмнө
 0  22
Бага насны хүүхдийг машин дотор үлдээхгүй байхыг анхааруулав

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр салхи түр зуур ширүүсэж шороон шуурга шуурч, ихэнх нутгаар халж, хуурайшилт нэмэгдэнэ. Улаанбаатар хот орчмоор +28...+30 градус дулаан байна.

Иймд наршихаас сэргийлэх, ялангуяа бага насны хүүхдийг автомашиндаа хараа хяналтгүй орхихгүй байхыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөлөө. Учир нь зуны улиралд түгжээтэй автомашин доторх температур гаднах орчноос даруй +20...+30 градусаар нэмэгддэг аж. Тухайлбал гадаа +25 градус байхад түгжээтэй автомашин дотор +45-аас +55 градус хүрдэг тул бага насны хүүхдийг автомашинд хараа хяналтгүй үлдээх нь эрүүл мэнд, амь насанд нь эрсдэлтэй.

Хүүхдийг наршихаас урьдчилан сэргийлэх зөвлөмж:

  • Ус, хярмыг бүлээнээр ойр ойрхон уулгах
  • Аль болох гэртээ байх
  • 08:00-10:00 цагийн хооронд гадаа тоглуулах
  • Урт ханцуйтай, даавуун хувцас малгай өмсүүлэх
  • Наранд удаан тоглуулахгүй байх
  • Бүлээн шүршүүрт оруулах
  • Машинд удаан байлгахгүй байх. Учир нь хүүхдийн бие насанд хүрсэн хүнийхээс 3-5 дахин хурдан халдаг.
  • Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд байлгаж, чийглэг сэрүүн орчин бүрдүүлэх
  • Шингэнийг аль болох олон хэлбэрээр (буцалгаж ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам) ойр ойрхон уулгах
Share:
22

like

dislike

love

funny

angry

sad

wow