Мориноос унаж амиа алдсан хүү хүний ганц хүү байжээ

2-р сарын 21, 2025 - 08:39
1 өдрийн өмнө
 0  134
Мориноос унаж амиа алдсан хүү хүний  ганц хүү байжээ

Архангай аймгийн Хайрхан суманд 12 настай хүүхэд морины хашаандаа нас барсан байдалтай олдсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.


Энэ талаар эх сурвалжаас эргэн тодруулахад  "Энэ хэрэг өчигдөр гарсан нь үнэн. Гэхдээ манай суманд ямар нэгэн морины уралдаан тэмцээн, сунгаан зохион байгуулагдаагүй. Одоогоор тухайн хэргийг шалгаж байна. Морины ажил хийж байхдаа амиа алдсан гэсэн анхан шатны дүгнэлттэй л байна" гэлээ. 

 Бидэнд олдсон мэдээллээр Хүү морь унах дуртай бөгөөд тэр өдөр урьдын адил морь унаж байгаад ийн золгүй явдал болсон байна. Хүүг мориноосоо осолдоход эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч аварч чадаагүй байна. Хүү тавдугаар ангийн сурагч бөгөөд аав нь сумын заан цолтой аж. Хүү айлын ганц хүү байжээ.  Хүүгийн аав  Архангай аймгийн Хайрхан сумын малчин, Монгол Улсын Гавьяат малчин , Монгол Улсын Хөдөлмөрийн баатар  Отгоны Доржийн туслах  малчин юм байна.


Share:
134

like

dislike

love

funny

angry

sad

wow