"Нүүрсний" гэх хэргийг хянан шалгах түр хороог татан буулгажээ
УИХ-аас “Нүүрсний” гэх хэргийг хянан, шалгах түр хороо байгуулсан. Хороог татан буулгаж байгааг Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлэв.
Тэрбээр “УИХ-ын Түр хорооны хяналт шалгалт, зохион байгуулсан нээлттэй сонсголоор ил болсон 9177 хуудас нотлох баримт, нэгдсэн тайланг Улсын Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлэв. Түр хороо тайлангаа УИХ-д өнөөдөр тавьснаар татан буугдаж байна” гэжээ.