Тургийн аманд 60 см өргөн хар хил гарсан тул анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна

1-р сарын 17, 2024 - 08:33
11 сарын өмнө
 0  85
Тургийн аманд 60 см өргөн хар хил гарсан тул анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна

Хөвсгөл нуур Хатгал тосгон болон Ханх сум орчимд битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 35-40 см байгаа нь олон жилийн дунджаас 5-15 см-ээр бага байна. Хөвсгөл нуурын Хадан хүй, Тургийн ам зэрэг газруудад хар хил гарсан байна.Тодруулбал Тургийн аманд 60 см өргөн хар хил гарсан байгаа тул анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.Хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч дундуур нь ус мэлтэлзэж байхыг хэлдэг аж.Хар хилийн хэмжээ бүр өөр өөр байдаг учраас иргэдийг Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй, баталгаат зам гүүрээр явахыг  Онцгой байдлын газраас анхаарууллаа.

 

Share:
85

like

dislike

love

funny

angry

sad

wow