Муур барих гэж хөөцөлдсөн ноход 3000 ам.долларын хохирол учруулжээ
АНУ-д муур барих гэж хөөцөлдсөн ноход автомашины эзэнд 3000 ам.долларын хохирол учруулжээ.
Флорида мужид хэрэг явдал гарчээ. Шөнийн цагт питбулл үүлдрийн хоёр нохой Кристи Барр гэгч эмэгтэйн жийп машины доор нуугдсан муурыг барих гэж автомашины дугуйг мэрж, дугуйн шаврын хаалтыг тас татжээ. Кристигийн ярьснаар, засварын өртөг 3000 ам.доллар орчим болох гэнэ.