МУГТ Э.Цэндбаатар ялж, төрсөн өдрөөрөө тивийн аваргын бүстэй боллоо
Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнөөдөр /2024.10.17/ Пуэрто Рикогийн боксчин Фрэнси Фортунатотой 10 үе тулалдаж ялалт байгууллаа.WBA холбооны тивийн бүсний эзэн боллоо.
Өрсөлдөгч нь 27 настай бөгөөд 2018 онд мэргэжлийн бокст дебютээ хийж байв. Түүнээс хойш өнгөрсөн хугацаанд 16 ялж, ганцхан удаа дийлджээ.
Э.Цэндбаатарын хувьд өмнөх 10 тулаандаа бүгдэд нь ялсан билээ.