Зэсийн үнэ доод түвшинд хүрч буужээ
БНХАУ-ын эдийн засгаа дэмжих бодлого эрэлтийг дэмжихэд хэр зэрэг үр дүнтэй байх вэ гэсэн санаа зовнил нэмэгдэж буй энэ үед зэсийн үнэ уналаа. Тодруулбал, Лондоны Металлын биржид зэсийн үнэ сүүлийн гурван долоо хоногийн доод түвшинд буюу тонн нь 9548 ам.доллар болж унасан байна.
Зэсээс гадна никель, цайр зэрэг голлох түүхий эдүүдийн үнэ нэг гаруй хувиар унасан үзүүлэлттэй байгаа аж.