МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн бокс дахь 11 дэх тулаанаа өнөөдөр хийнэ

10-р сарын 17, 2024 - 07:33
2 сарын өмнө
 0  13
МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн бокс дахь 11 дэх тулаанаа өнөөдөр хийнэ

МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн бокс дахь 11 дэх тулаанаа монголын цагаар өнөөдөр буюу 10 дугаар сарын 17-нд Флорида мужийн Плант хотод хийнэ.


Тэрбээр мэргэжлийн боксын 10 дахь тулаан өнгөрсөн тавдугаар сард болсон. Тэр бүх тулаандаа ялалт байгуулж нэг ч ялагдалгүй яваа. Түүний хувьд хамгийн сүүлд буюу 10 дахь тулаанаа Флоридад хийсэн бөгөөд “WBC”-ийн хөнгөн жингийн Хойд Америкийн аваргын тэмцээнд тулалдаж ялсан юм. 11 дэх тулаан энэ сарын 9-нд болохоор товлогдсон. Гэсэн ч тулаан долоо хоногоор хойшилж 16-нд болсон юм.


Тэрбээр өчигдөр өөрийн цахим хуудастаа  Э.Цэндбаатар “Жингээ 59 кг дээр нойлолсон. Тоглолтын өмнө Монгол хоолоо идлээ. Дэлхийн олон орны хоол идэж үзсэн. Монгол хоолыг минь гүйцэх газар үгүй. Улаанбаатарын цагаар аравдугаар сарын 17-ны  тоглоно. Ямар ч байсан фэйсбүүкдээ үзэх линк тавьсан. Үнэгүй үзэх боломжтой. Маргааш гэхэд би бяртай босч ирнэ байх аа. WBE-ийн аваргын бүсний төлөө тоглож, бүх зүйлээ гаргах болно. Тэр бүсээ монголдоо аваачихыг хүсэж байна” гэв. Тэрбээр


Плант ситигийн ProBox TV Events Center-т Фрэнси Фортунато Саятай тулалдана. Тэд супер өдний жин буюу 59 кг-д тулалдах юм. Э.Цэндбаатар 10 дараалан ялахдаа 5-ыг нокаутаар авсан. Харин түүний өрсөлдөгч Фрэнси Фортунато Сая 15 ялалт, 1 ялагдалтай тулаанч. 11 тулаанд нокаутаар ялж байжээ. Э.Цэндбаатарын хувьд 163 см өндөр бол түүний өрсөлдөгч 178 см буюу түүнээс 15 см-аар өндөр. 


Share:
13

like

dislike

love

funny

angry

sad

wow