Сэтгүүлчийн амийг хөнөөсөн согтуу жолоочийн хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг 09:00 цагт эхэлнэ

10-р сарын 17, 2024 - 07:43
5 өдрийн өмнө
 0
Сэтгүүлчийн амийг хөнөөсөн согтуу жолоочийн хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг 09:00 цагт эхэлнэ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарч, "Монголын радио"-ийн сэтгүүлч Э.Ганхуяг харамсалтайгаар амиа алдсан билээ.

Осол гаргасан жолооч нь өндөр хэмжээний согтолттой байсан гэх бөгөөд хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр  буюу аравдугаар сарын 17-ны өглөө 09:00 цагт Сонгинохайрхайн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урьдчилсан шатны хэлэлцүүлэг болохоор товлогджээ.

Share:
15

like

dislike

love

funny

angry

sad

wow