МУГТ Э.Цэндбаатар гурав дахь тулаандаа ялагдаж, олимпод оролцох боломжгүй болжээ
Тайландад болж буй боксын олимпын эрх олгох сүүлийн тэмцээний эрэгтэйчүүдийн 63.5 кг-д Э.Цэндбаатар өнөөдөр гурав дахь тулаанаа хийлээ. Харамсалтай нь манай боксчин Болгарын Родаслав Росеновтой тулалдаж шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялагдал хүлээлээ. Ингэснээр тэрбээр тэмцээнээ өндөрлүүлэх болжээ.