Азийн аварга Н.Батбилгүүн түрүүлж, насанд хүрэгчдийн УАШТ-ий иж медальтан болов

Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 86 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, U20 болон U23 насны Азийн аварга Н.Батбилгүүн түрүүлж, Насанд хүрэгчдийн УАШТ-ий иж медальтан болов. Тэрбээр эл жинд хоёр жил дараалан финалдаж, өнөө жил анхны түрүүгээ хүртлээ. Харин Баянхонгор аймгийн бөх, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Э.Бямбадорж өнгөрсөн оны УАШТ-ий 79 кг-д түрүүлж байсан бол өнөө жил жин өгсөж барилдаад үзүүрлэлээ.
“Сүлд” спорт хорооны бөх Б.Бямбадорж, БГД-ийн Аваргууд академийн тамирчин Г.Даянбилэг нар УАШТ-ээс зургаа дахь медалиа гардсан юм. Б.Бямбадоржийн хувьд УАШТ-ий хошой түрүүтэй бөх бол Г.Даянбилэг нэг мөнгө, таван хүрэл медальтай болов.
86 кг-ын дүн:
1. Н.Батбилгүүн (Алдар)
2. Э.Бямбадорж (Баянхонгор)
3. Б.Бямбадорж (Сүлд)
3. Г.Даянбилэг (БГД Аваргууд академи






