Москва: Терроризмын гэмт хэрэгт буруутай гэж үзэн тавдугаар сарын 22 хүртэл урьдчилан хорих төвд саатуулах шийдвэр гаргалаа

3-р сарын 25, 2024 - 10:01
9 сарын өмнө
 0  142
Москва: Терроризмын гэмт хэрэгт буруутай гэж үзэн тавдугаар сарын 22 хүртэл урьдчилан хорих төвд саатуулах шийдвэр гаргалаа

 “Крокус сити” цогцолборт 137 хүний ​​амь насыг хөнөөсөн террорист халдлагад буруутгагдаж буй дөрвөн сэжигтэнг Москвагийн шүүхэээр шүүжээ. Тэд Тажикистан улсын иргэд болохыг албан ёсоор тогтоосон гэж ТАСС төрийн мэдээллийн агентлаг мэдээлсэн. Шүүх хурал ням гаригт болж тэднийг терроризмын гэмт хэрэгт буруутай гэж үзэн тавдугаар сарын 22 хүртэл урьдчилан хорих төвд саатуулах шийдвэр гаргажээ.

Далержон Мирзоев, Саидакрами Мурадали Рачабализода, Шамсидин Фаридуни, Мухаммадсобир Файзов нарыг баг зүүсэн цагдаа нар нийслэлийн Басманный дүүргийн шүүхэд авчирч буй бичлэгийг Оросын хэвлэлүүд нийтэлсэн юм. Сэжигтэн этгээдүүд бүгд гэмтэж бэртсэний зэрэгцээ Файзовыг тэргэнцэр дээр суулган авчирчээ. Шүүхийн өмнө Мирзоев,  Рачабализода нар гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн байна.

Москвад халдлага үйлдсэн дөрвөн этгээдийг шүүх буруутай гэж үзлээ

Москвад халдлага үйлдсэн дөрвөн этгээдийг шүүх буруутай гэж үзлээ

 

Share:
142

like

dislike

love

funny

angry

sad

wow