ӨСВӨР НАСНЫ ХОЁР ОХИНЫГ 31 НАСТАЙ ЭТГЭЭД ХУЛГАЙЛЖ, АВЧ ЯВСНЫГ ШУУРХАЙ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ 5 ЦАГИЙН ДАРАА БАРИВЧИЛЖЭЭ
Увс аймгийн цагдаагийн газарт 2024.03.24-ний өдөр "өсвөр насны хоёр охин хүүхэд алга боллоо" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тус аймгийн цагдаагийн газрын Дэд даргаар ахлуулсан 11 алба хаагч, 3 тээврийн хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг яаралтай зохион байгуулж, 31 настай Б гэгч нь “тоёота приус” машинтай авч явж байсныг дуудлага өгснөөс хойш 5 цагийн дараа олж тогтоон, холбогдох ажиллагааг явуулж байна. Одоогоор хүүхдүүдэд учирсан гэмтэлгүй, шалтгаан нөхцөл, бусад байдлыг тогтоохоор ажиллаж байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагч Та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхэдтэйгээ байнгын холбоотой хаана, хэнтэй явж байгааг мэдэж байх шаардлагатай болохыг зөвлөж байна.