Х-ТҮЦ хамтлаг Төрийн шагналт, СГЗ зохиолч Ц.Доржготовын өгүүллэг туужийг зохиолчийн зөвшөөрөлгүй ашигласан хэмээн шүүхэд дуудагдах болжээ
Тухайн үед ухраагаад үзэхэд манай аавын “Цагийн өнгө” гэдэг 1978 онд бичсэн туужийг бараг тэр чигээр нь аваад нэрийг нь “Базарваань” болгож өөрчлөөд видео контент болгосон байсан. Энэ асуудал нэг удаагийнх биш. Өмнө нь ч ийм зүйл болж байсан. Тухайлбал, Гурван жилийн өмнө Л.Баттулгатай нэг маргаан үүсгэж байсан нь аавын бичсэн “Улаанхамбан дээлтэн ба дэлхий даахгүй баян" гэх 1990 оны дунд үед бичсэн өгүүллэгийг мөн л агуулга утга санааг нь аваад тоглолт хийсэн. Мөн бусад олон зохиолууд бий. Бид оюуны өмчөө хамгаалах эрхтэй учир энэ маргаанаа үргэлжлүүлнэ. Манай аав Ц.Доржготов хошин зохиолуудаараа алдартай. 1990-ээд онд хошин урлагийнхан манай аавын зохиолыг их ашигладаг байсан. Тухайн үед оюуны өмч гэж яригддаггүй байсан. Бидэнд хэлж яриад зөвшөөрөл аваад аавын маань жүжгийг тоглодог хүмүүсээс бид мөнгө төгрөг нэхэж байгаагүй. Харин саяны Х-ТҮЦ-ийн жүжиг бол оюуны өмчийг ноцтойгоор зөрчсөн. Нийгэмд хүргэх гэсэн үндсэн санааг гажуудуулаад мааз болгож, болхи, арга ядсан байдлаар хийсэн байгаа нь бидэнд хүнд тусаж байна.
Өмнө нь “Сэрүүн хасын нууц”, “Солиот эх” зэрэг зохиолуудад бас л маргаан үүссэн. Бусдын оюуны өмчийг хулгайлчхаад тоох ч үгүй, уучлалт ч гуйхгүй байгаад бид бүхэн маш их эмзэглэж байна. Үүнийг л таслан зогсоомоор байна. Бид шүүхэдхандаж байгаа" гэлээ.