Монголын тамирчид Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-ээс нэг алт, хос мөнгөн медаль хүртлээ

3-р сарын 11, 2024 - 15:18
9 сарын өмнө
 0  22
Монголын тамирчид Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-ээс нэг алт, хос мөнгөн медаль хүртлээ

Эстони улсын Таллин хотод энэ сарын 4-9-ний хооронд “Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд Монгол Улсыг төлөөлж, СЭЗИС-ийн Эдийн засгийн тэнхимийн хоёрдугаар курсын оюутан, БГД-ийн Усан спорт сургалтын төвийн тамирчин Алтантуяагийн Эрмүүн оролцсон юм.Тэрбээр, 40 улсын 1500 орчим тамирчин оролцсон энэхүү тэмцээнд Европын тамирчидтай өрсөлдөж, анхны эрэгтэй дэлхийн аварга боллоо.Мөн 93-р сургуулийн сурагч, БГД-ийн Усан спорт сургалтын төвийн тамирчин Содбаярын Мөнх-Оргил 25м болон 50м мэлхий сэлэлтээр хос мөнгөн медаль хүртэв.

Share:
22

like

dislike

love

funny

angry

sad

wow