Гүйлтийн цанын тамирчид олимпын хотхонд байрлан, тэмцээний өмнөх бэлтгэлдээ оржээ

1-р сарын 16, 2024 - 08:27
11 сарын өмнө
 0  12
Гүйлтийн цанын тамирчид олимпын хотхонд байрлан, тэмцээний өмнөх бэлтгэлдээ оржээ

“Канвон 2024” залуучуудын олимпын наадамд тамирчин А. Хүслэн, Т. Өсөх-Ирээдүй, Ж. Уянга, Н.Нандинцэцэг нар гүйлтийн цанын төрөлд эх орноо төлөөлөн нэгдүгээр сарын 29-ны өдөр спринт төрлөөр тэмцээнээ эхлүүлнэ. Тамирчид өнөөдөр Олимпын хотхондоо төвхнөж, бэлтгэл, сургуулилтаа хийж эхэлжээ. Түүнээс гадна допингийн шинжилгээ хэрхэн өгөх тухай мэдээ мэдээлэл, бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, дасгал хөдөлгөөнийг зөв хийх техник, аюулгүй спорт, эрүүл мэнд зэрэг сэдвээр мэдээлэл сольцсон талаар Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ. 

Гүйлтийн цанын тэмцээний хуваарь /Орон нутгийн цагаар/

  • Нэгдүгээр сарын 29-ний өдөр
  • Спринт зайн уралдаан /эрэгтэй, эмэгтэй /- 10.30-11.45 цагт
  • Спринт зайн финал- 12.30-14.10 цагт

Нэгдүгээр сарын 30-ны өдөр

  • Ганцаарчилсан зайн уралдаан /эмэгтэй/- 10.30-12.00 цагт
  • Ганцаарчилсан зайн уралдаан /эрэгтэй/- 13.00-14.30 цагт

Хоёрдугаар сарын 01-ний өдөр

  • Холимог багийн уралдаан /4x5km/- 10.30-12.00 цагт
Share:
12

like

dislike

love

funny

angry

sad

wow