Д.Баяндүүрэн: Шинээр авч буй санал тоолох төхөөрөмжийг ирэх сарын 30-ны дотор хүлээж авна

10-р сарын 12, 2023 - 15:46
1 жил өмнө
 0  23
Д.Баяндүүрэн: Шинээр авч буй санал тоолох төхөөрөмжийг ирэх сарын 30-ны дотор хүлээж авна

Чуулганы хуралдаанаар ИТХ-ын хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх үеэр СЕХ-ны гишүүн Д.Баяндүүрэн УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр "Сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Санал тоолох 2493 төхөөрөмж бэлэн бий. 257 төхөөрөмжийг акталсан. 2023 оны төсвийн тодотголоор 507 төхөөрөмж нэмж авах зардлыг батлуулсан. Худалдан авах гэрээ хэлэлцээр хийгдсэн. Ирэх арваннэгдүгээр сарын 30-ны дотор хүлээж авна. Энэ төхөөрөмж маань ICP2 гээд бидний хэрэглэж байгаа төхөөрөмжийн дараагийн хулилбар. Программ хангамжийн тухайд лицензийн төлбөрийг байнга төлж байгаа. Ашигласан машин бүрдээ лицензийн төлбөр төлөөд явж байгаа. Ирэх оны сонгуульд ашиглах программын лицензийн төлбөрийг бас төсөвт тусгасан байгаа. Нийтдээ 3000 машин ашиглахаар тооцож байгаа.

УИХ, ИТХ-ын сонгууль зохион байгуулах төсвийн саналаа өгсөн. Нийтдээ 65 орчим тэрбум төгрөг зарцуулна гэж тооцсон" гэлээ. 

Share:
23

like

dislike

love

funny

angry

sad

wow