Монгол Улсын шүүх 49.6 тэрбум төгрөгийг улсын орлого болгожээ
Монгол Улсын шүүх өнгөрсөн онд 113284 хэрэг маргааныг хянан шийдвэрлэжээ. Эрүүгийн хэргийн шүүхийн хувьд өмнөх онтой харьцуулбал 1.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин зөрчлийн хэрэг 8.1 хувь, иргэний хэрэг 9.1 хувь, захиргааны хэрэг 11.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Улмаар 1125 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж 2173 хүнийг цагдан хорих арга хэмжээ авчээ.
Давж заалдах шатны шүүхийн хувьд нийт 6784 гэмт хэрэг, хяналтын шатны шүүх 497 хэргийг хянан шийдвэрлэжээ.
Авилгын 283 хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх байснаас 187 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс 167 нь эрх мэдлээ албан тушаалаа урвуулан ашигласан аж.