Шуурганы улмаас амбаарын дээвэр хуурч, гэр дээр унажээ
Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багт 11 дүгээр сарын 12-ны 11:00 цагийн орчимд 18-24м/с хүчтэй шуурга шуурсны улмаас амбаарын дээвэр хууларч, гэр дээр унажээ.
Энэ тухай дуудлагыг 12:00 цагт хүлээн авсан аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн эзэмшлийн 3х4 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр хууларч, 6 ханатай гэр дээр унасан байжээ.
Алба хаагчид ажиллаж, аюулгүй болгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.