Б.Бат-Эрдэнэ "Одоо яг сүүлийн удаа дэвшчихье" гэжээ
МАН-ын удирдлагуудаас "Одоо миний нас ч явлаа, намынхаа буянаар олон жил тасралтгүй УИХ-д нэр дэвшиж, сонгогдлоо. Би ер нь дахиж нэр дэвшихгүй учраас үлдсэн хугацаанд сайдаар ажиллая" гэж гуйжээ. Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ ч ийм болзолтойгоор түүнийг сайдаар томилсон гэдэг. Гэвч 2004 оноос хойш УИХ-д 5 удаа тасралтгүй сонгогдсон Б.Бат-Эрдэнэ: "Одоо яг сүүлийн удаа дэвшье. Бүсчилсэн тойрогт бас олонд танигдсан хүн сонгогдох магадлал өндөр байна. Иймээс намдаа нэг суудал аваад ирье.." гэж МАН-ын удирдлагуудаас гуйх, шахахын завсар шалах болсон байна.