Сангийн яамны мэргэжилтэн М.Дөлгөөнийг нүүрсний хэргээр хорилоо

1-р сарын 19, 2023 - 13:21
2 жил өмнө
 0  11
Сангийн яамны мэргэжилтэн М.Дөлгөөнийг нүүрсний хэргээр хорилоо

АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдуулан М.Дөлгөөнийг өнгөрсөн шөнө сэжигтнээр тооцон  баривчилжээ. М.Дөлгөөн нь 34 настай, өмнө нь Сангийн яамны боомтын захиргаанд мэргэжилтэнгээр ажиллаж байжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1, 22.4 дэх заалтаар тус тус шалгаж байгаа аж. 

Эрүүгийн хуулийн 22.1-д заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглах" 

-Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

-Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.4 дүгээр зүйл.Нийтийн албан тушаалтан хахууль авах

Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Share:
11

like

dislike

love

funny

angry

sad

wow