Монгол орны агаарын температур сүүлийн 80 жилд 2.4 хэмээр дулаарчээ
Дэлхийн агаарын дундаж температур сүүлийн 100 жил 1.1 хэмээр, Монгол орны хувьд сүүлийн 80 жилд 2.4 хэмээр дулаарсан байгаа. Улаанбаатар хотын хувьд 3.3 хэмээр дулаарсан үзүүлэлттэй байгааг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа мэдээлэв.
Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор дэлхий нийт болоод манай оронд ч гамшигт үзэгдлийн давтамж, тэр дундаа үер усны гамшигт үзэгдэл нэмэгдэж, аадар бороо орох магадлал өсөж байгаа. Эрсдэлээс сэргийлэх хамгийн гол зүйл нь төлөвлөх, тохирсон хариу арга хэмжээ авах нь чухал гэж хэллээ.