ДЭМБ: “COVID-19”-ийн өвчлөл нэмэгдлээ
Дэлхийн хэмжээнд долоодугаар сарын 17-ноос наймдугаар сарын 13 хүртэлх хугацаанд 1.4 сая гаруй хүн коронавирусний халдвар авч, 2.3 мянга гаруй хүн нас баржээ.
Халдвар авсан хүний тоог өмнөх 28 хоногтой харьцуулахад 63 хувиар нэмэгдэж, нас барсан хүний тоо 56 хувиар буурсан тухай ДЭМБ мэдээлсэн байна.
Мэдээлэлд дурдсан, дөрвөн долоо хоногийн хугацаанд дэлхий даяар халдварын 1,422,538 тохиолдол бүртгэгдэж, 2366 хүн нас баржээ.
Дэлхийн 104 улсад коронавирусний тохиолдол бүртгэгдсэн байна. ДЭМБ-аас тавдугаар сарын 5-нд онц байдал дуусгавар болсон тухай зарласан хэдий ч “COVID-19 аюултай хэвээр байна" гэж тус байгууллага мэдэгдлээ. Үүнтэй холбогдуулан улс орнуудад хандан "Эрт сэрэмжлүүлэх, тандалт, тайлагнах, коронавирусний хувилбаруудыг хянах, эрт эмнэлзүйн тусламж үзүүлэх, өндөр эрсдэлтэй бүлгийн вакцинжуулалтыг нэмэгдүүлэх, агааржуулалтыг сайжруулахыг" уриалжээ.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Тедрос А.Гебрейесус энэ сарын 5-нд Женевт хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, нас барсан хүмүүсийн бодит тоо 20 саяас давсан гэжээ.