“Мета” компанийн Фэйсбүүк, Инстаграм платформууд тасалдсан нь "Супер мягмар гарагийн анхан шатны сонгууль"-тай холбоотой юу?
Мета-гийн Facebook, Instagram зэрэг платформууд мягмар гарагт олон мянган хэрэглэгчдийг хамарч тасалдсан бөгөөд үүнийг компани "техникийн асуудал" гэж нэрлэсэн бөгөөд хоёр цаг орчмын дотор асуудлыг шийдвэрлэсэн гэж мэдэгдэв. Үүнд Фэйсбүүкийн 500,000 орчим хэрэглэгч, Instagram-тай холбоотой 50,000 орчим, Facebook Messenger-тэй холбоотой 10,000 орчим хэрэглэгч тасалдлын талаарх гомдлыг мягмар гарагийн өглөөний /АНУ-ын цагаар/ байдлаар гаргажээ. Meta-н Элон Маскийн X-ийн /twitter/ өрсөлдөгч Threads мөн доошилж, хэрэглэгчдэд "Алдаа гарлаа, дараа дахин оролдоно уу" гэсэн цонхыг үзүүлж эхэлжээ.
МETA: Төвөг удсанд хүлцэл өчье
“Хүмүүс манай үйлчилгээнд хандахад асуудалтай байгааг бид мэдэж байна. Бид одоо үүн дээр ажиллаж байна" гэж Метагийн хэвлэлийн төлөөлөгч Энди Стоун мягмар гарагийн үдээс хойш мэдэгдсэн. Хэдхэн цагийн дараа тэрбээр, бид нөлөөлөлд өртсөн бүх хүмүүсийн асуудлыг аль болох хурдан шийдвэрлэсэн бөгөөд төвөг удсанд хүлцэл өчье хэмээжээ. Харин энэ явдалтай давхцаад "Супер мягмар гарагийн анхан шатны сонгууль" болсон нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Учир нь Мета-гийн Facebook, Instagram зэрэг платформууд мягмар гарагт олон мянган хэрэглэгчдийг хамарч тасалдсан нь АНУ-гийн сонгуультай холбоотой юм биш биз гэсэн хардлага. Учир нь энэ үйл ажиллагаа болох үеэр ийнхүү сүлжээ тасалдсан.
"Супер мягмар гарагийн анхан шатны сонгууль" гэж юу вэ?
АНУ-ын олон муж улсад нэгэн зэрэг болдог “Супер мягмар гарагийн анхан шатны сонгууль”-ийн сунгаа. Энэ өдөр БНН, Ардчилсан намын нийт төлөөлөгчдийн гуравны нэг орчмынх нь санал тодорхой болдог гэхэд хилс болохгүй. Энэ жилийн “Супер мягмар гараг” гуравдугаар сарын 5-нд тохиож байгаа бөгөөд 15 муж улс, нэг нутаг дэвсгэрт санал хураалт явагдсан юм. Энэ үеэр сүлжээ тасалдсныг АНУ-ын Кибер аюулгүй байдал, дэд бүтцийн аюулгүй байдлын агентлагийн хэвлэлийн төлөөлөгч хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө "Бид Метагаас үзүүлж буй зарим үйлчилгээнд нөлөөлж буй хүртээмжтэй холбоотой асуудлуудыг мэдэж байна. Одоогоор бид ямар нэгэн хорлонтой кибер үйл ажиллагаа эсвэл өнөөдрийн сонгуультай холбоотой ямар нэгэн тодорхой холбоог мэдэхгүй байна" гэж "Супер мягмар гарагийн анхан шатны сонгууль"-ийн талаар ярихдаа CNN агентлагт ярьжээ.