Өнгөрсөн амралтын өдөр сураггүй алга болсон таван цаначны цогцсыг олжээ

3-р сарын 12, 2024 - 12:03
10 сарын өмнө
 0  214
Өнгөрсөн амралтын өдөр сураггүй алга болсон таван цаначны цогцсыг олжээ

Альпийн нуруунд өнгөрсөн амралтын өдөр сураггүй алга болсон таван цаначны цогцсыг олжээ. Өнгөрсөн бямба гарагт Швейцарь дахь Альпийн нуруунд цанаар гулгаж байсан зургаан цаначин сураггүй алга болоод байсан.


Цаначдын тавынх нь цогцсыг ням гарагийн шөнө олсон гэдгийг орон нутгийн цагдаагийн хэлтэс даваа гарагт мэдээллээд байна. Сураггүй болсон зургаа дахь цаначныг эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилсээр байна гэлээ.

Альпийн нуруунд сураггүй болсон зургаан хүний тав нь нэг гэр бүлийн гишүүд байсан. Тэд бямба гарагт цаначдын гулгадаг маршрутын дагуу Зерматт амралт зугаалгын газраас хөдөлж, Аролла тосгоныг зорьсон байна. Тэд замдаа далайн түвшнээс дээш 3706 метрийн өндөрт Тете Бланче гэдэг нэртэй газрын орчимд алга болжээ. Бүлэг цаначид 21-58 насны хүмүүс байсан гэдгийг цагдаа нар мэдэгдлээ. Цаг агаарын таагүй байдал, цасан шуурга, нурангийн улмаас цаначид замдаа үрэгдсэн гэж таамаглаж байна.

Нэг гэр бүлийн таван цаначин Валайс кантоноос ирсэн бол зургаа дах цаначин Фрибург кантоноос ирсэн байжээ. Одоогоор орон нутгийн цагдаа нар нас барсан цаначдын нэрийг олон нийтэд мэдээллээгүй байгаа юм.


Хайгуул явуулж байгаа газарт одоо ч цаг агаарын байдал муу, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.

Share:
214

like

dislike

love

funny

angry

sad

wow