Мэс, хийн буу гаргаж, танхайрсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

12-р сарын 11, 2023 - 11:55
12 сарын өмнө
 0  58
Мэс, хийн буу гаргаж, танхайрсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Иргэн “А”, “Г” нар нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний газрын гадна бусадтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар мэс, хийн буу гаргаж танхайрсан байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас тэдний үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар шийтгэл оногдуулах саналтай Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Мөн Оросын холбооны улсын иргэн “М” гэгч нь Дархан-Уул аймгийн Дархан суманд 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн газарт бусдын биед халджээ. Тус аймгийн цагдаагийн газраас түүнийг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 000 төгрөгөөр торгосон байна. 

Share:
58

like

dislike

love

funny

angry

sad

wow