Ц.Батзаяа хүү Туркэд 5 дахь удаагийн хагалгаандаа оржээ
Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулснаас хүнд гэмтэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-д хүргэгдэн эмчлүүлж байсан гурван настай хүү Ц.Батзаяа өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд Турк улс руу эмчилгээнд явсан.
Тус улсад дөрвөн удаагийн хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал сайжирч байгааг ар гэрийнхнээс нь мэдээлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт хүү тав дахь хагалгаандаа орсон байна. Хагалгаа амжилттай болсон бөгөөд хүүгийн ар гэрийнхэн удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэв.