БНСУ манай улсын иргэдийг хилээр нэвтрүүлэхдээ тарваган тахлын шинжилгээ авдаг боллоо

8-р сарын 30, 2023 - 12:02
1 жил өмнө
 0  32
БНСУ манай улсын иргэдийг хилээр нэвтрүүлэхдээ тарваган тахлын  шинжилгээ авдаг боллоо

БНСУ-ын "Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (KCDC)"-өөс Монгол Улсыг тахлын хорио цээрийн дэглэмийн бүс болгож, 29-ний өдрөөс эхлэн зохицуулалт хийх талаар мэдэгдлээ. 

Тодруулбал, Энэ оны зургадугаар сараас эхлэн БНХАУ-ын ӨМӨЗО болон Монгол Улсад тарваган тахлын таван тохиолдол бүртгэгдсэн. Иймд БНХАУ, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Монгол Улс зэрэг гурван улсыг БНСУ тарваган тахлын хорио цээрийн бүс болгон тогтоож байгаа аж. Хорио цээрийн дэглэмийн бүсээс тус улсын хилээр нэвтрүүлэхдээ иргэдийг эрүүл мэндийн асуулгаар хянах, үзлэг оношилгоо хийх зэрэг арга хэмжээ авах гэнэ. БНСУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх газраас, “Гадаадад тарваган тахал дэгдэх эрсдэл ерөнхийдөө бага гэж үзэж байгаа ч сүүлийн үед Хятад, Монгол Улсын аялагчдын тоо нэмэгдэж байгаа тул тус улсуудаас хилээр орж ирэх урсгалыг багасгаж, хорио цээрийн дэглэмийг чангатгаж байна” гэжээ. 

Share:
32

like

dislike

love

funny

angry

sad

wow