Мансуурсан үедээ цагдаагийн гарыг хазаж гэмтээжээ

9-р сарын 14, 2023 - 08:51
1 жил өмнө
 0  62
Мансуурсан үедээ цагдаагийн гарыг хазаж гэмтээжээ

ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчийн биед мансуурсан этгээд халдаж, улмаар гарыг нь хазаж гэмтээжээ. Тус албанд шалгуулж, хэрэг нь шүүхэд шилжсэн С гэх 29 настай залуу жижүүрийн цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, гарыг нь хазаад зогсохгүй хэд хэдэн удаа цохиж гэмтэл учруулсан байна. Түүнийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх үндэслэлээр хэрэг бүртгэлт нээн шалгаж байгаа аж.

Иргэн С-аас биологийн дээж авч шинжилгээ хийхэд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх нэг бус бодис илэрсэн юм. Тэрээр өмнө нь мансуурсан үедээ төрийн тусгай хамгаалалттай байранд нэвтэрч, хууль сахиулагчийн шаардлагыг эсэргүүцсэн хэрэгт холбогдож байжээ. 

Share:
62

like

dislike

love

funny

angry

sad

wow